“Клин Энежри Ази” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг мөрдөж, олон улсын стандартын шаардлагад тохирсон чанар, аюулгүй байдлыг хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ажилчдад ажлын таатай эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, түүний хэрэгжилтийг тасралтгүй сайжруулан дэлхийд өрсөлдөхүйц цахилгаан станц болно.
2024 оны 01 сарын 12-ны өдөр “Клин Энержи Ази” ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа.
Монгол Улс нь салхи, нарны эрчим хүчээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх онцгой боломж бүхий орон бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ази номхон далайн салхин эрчим хүчний шилдэг хэлцэл
Өмнөговь аймгийн шилдэг бүтээн байгуулалтын шагнал
Эрчим хүчний салбарын 2017 оны шилдэг бүтээн байгуулалтын ажил
“Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч”-ийн шагнал
Монгол улсын шилдэг бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч
Шилдэг салхин эрчим хүчний төсөл - Хүрэл медаль
Оны шилдэг байгаль орчинд ээлтэй төсөл
Оны шилдэг бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч
Оны шинэ шилдэг технологи
“Energy Globe National Award 2019”-ын Үндэсний ялагч
2024 оны 01 сарын 12-ны өдөр “Клин Энержи Ази” ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа.
Монгол Улс нь салхи, нарны эрчим хүчээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх онцгой боломж бүхий орон бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Эрчим хүчний болон сэргээгдэх эрчим хүчний хуулиудыг шинэчлэн баталсан. Мөн түүнчлэн2014 онд Монгол Улсын Их Хурлаас ногоон хөгжлийн үзэл баримтлал, 2015 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг зэргийг батлан гаргасан. Эдгээр төрийн баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэхээр заасан байдаг. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь байхаар хөгжлийн зорилт болгон тодорхойлсон.
Клин Энержи Ази ХХК-ийн Цэций салхин цахилгаан станц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 2018 оноос хойш үйл ажиллагаагаар жил бүр 172.6 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэгдэн төвийн нэгдсэн сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрснээр цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дэмжигдэж, байгаль орчинд ээлтэй "Ногоон эрчим хүч"-ний үйлдвэрлэл нэмэгдэх зэргээр төрөөс явуулж буй сэргээгдэх эрчим хүчний зорилттой уялдаж байна. Мөн түүнчлэн Цэций салхин цахилгаан станцын ашиглалт нь жил бүр 230,000 тн хүлэмжийн хийг бууруулж, 180,000 тн нүүрс хэмнэж, 1.2 сая тн ус хэмнэдэг гэсэн тооцоол байдаг.
Цэций салхин цахилгаан станц төслийн анхны нарийвчилсан үнэлгээний тайланг 2014 онд Санни Трейд ХХК боловсруулан батлуулсан байна. Энэхүү Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (БОТБҮ)-ний тайлангийн нэмэлт тодотголыг Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.16. Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ, 5.12. Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна гэсэн заалтуудыг үндэслэн энэхүү байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг боловсруулж байна.
Цэций салхин цахилгаан станц (50МВт) төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг Грийн Трендс ХХК-ийн судлаачид 2021 оны 07 сарын 23, 24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэв. Уг төлөв байдлын үнэлгээнд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдал тухайлбал, газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, мөн нийгэм эдийн засгийн өнөөгийн түвшнийг тодорхойлж цаашид уг төслөөс байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг хураангуйлж оруулсан болно.
Монгол Улс 14251 Улаанбаатар Сөүлийн гудамж
21 Найман зовхис барилга 10-р давхар
Утас: (976) 70003183
И-мэйл: [email protected]