Хамтран ажиллах боломжууд

Бидний зорилго: Клин Энержи Ази ХХК нь залуу үеийн боловсрол, өсөлтийг дэмжих, салбартаа чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгодог. Бид хамтдаа суралцаж, өсөж, ирээдүйг хамт бүтээдэг.
Оюутантай хамтран ажиллах боломж

Бид их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан дараах боломжуудыг санал болгодог:

Төгсөх ангийн судалгаанд дэмжлэг үзүүлэх (дипломын ажил, судалгаа, бодит дата, ярилцлага г.м)
Сэдэвчилсэн лекц, уулзалт зохион байгуулах замаар салбарын талаарх ойлголт олгох
Ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, чиглүүлэг өгөх
Дадлагажигчтай хамтран ажиллах боломж

Манай компани оюутнуудад мэргэжлийн чиглэлээр бодит ажлын орчинд туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Үүнд:

Зохион байгуулалттай зун болон улирлын дадлага хөтөлбөр
Төслийн үндсэн дээр суурилсан дадлагын оролцоо
Сайн дүнтэй, идэвхтэй дадлагажигчдыг ажлын байранд урих боломж
Сурагчидтай хамтран ажиллах боломж

Бид ирээдүйн мэргэжилтнүүд болох ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад дараах боломжийг олгодог:

Ажлын байртай танилцах өдрүүд
Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, яриа
Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны сэдвээр сургалт, уралдаан, төсөлд оролцуулах
Холбоо барих

Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар

Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
© 2024 Клин Энержи Ази ХХК