Бидний тухай
“Клин Энержи Ази” ХХК-ийн Цэций салхин цахилгаан станц нь 130 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжсэн. Цэций салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын хугацаанд орон нутгийн иргэдийг хамруулсан 300 гаруй ажлын байрыг бий болгосон.
Төслийн нийт санхүүжилтийн 30% нь хувийн хэвшлийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт бөгөөд 70% нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын хамтарсан төслийн зээлийн хөрөнгө байсан бөгөөд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн төслийг санхүүжүүлсэн анхны төсөл, Европын Сэргээн Босгох Хөгжлийн Банктай хамтран санхүүжүүлсэн анхны төсөл болсон онцлогтой.
2023 оны 12-р сард төсвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлэв. 2023 оны 12 сарын 31-ны байдлаар 508,404 хүн цаг аюул осолгүй ажилласан.
2024 оны 1-р сард Нэгдсэн менежмент тогтолцоо (ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авсан.
Клин Энержи Ази ХХК-ийн соёл бол итгэлцэл, нээлттэй харилцаа, мэргэжлийн өсөлт, хамтын амжилтад тулгуурладаг. Бид ажилтнуудынхаа дуу хоолойг сонсож, шинэ санаачилгыг дэмждэг, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх орчинг бүрдүүлэхийг зорьдог.
Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар
Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn