Мэдээ, мэдээлэл

Үйлдвэрлэл, түгээлтийн төлөвлөгөө 111.6% давуулан биелүүллээ

Цэций салхин цахилгаан станц нь өнгөрөгч 2024 онд аваар осолгүй ажиллан 184.4 сая кВт.цаг цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээний арилжааны цэгт нийлүүлж, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан үйлдвэрлэл, түгээлтийн төлөвлөгөөгөө 111.6%-иар давуулан биелүүллээ.
Өнгөрсөн оны төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 12-р сарын 26-ны өдрийн 19:00 цагт 1655 МВт хүрсэн бөгөөд энэ үед Цэций салхин цахилгаан станц нь 50 МВт-тай оролцож, мөн хэмжээнд хэрэглэгчдийг хязгаарлахаас сэргийллээ.
Амжилт
2025.04.07

Даамны улсын аваргын бяцхан тамирчид амжилт үзүүлэв

2025 оны Даамны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2025.04.07-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, 15 аймгийн 600 гаруй тамирчид авхаалж самбаа, ур ухаанаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Цогтцэций сумын “Их шанх өрөг” даамны холбооноос 15 тамирчин оролцож, дараах ажмилтуудыг гаргалаа. Үүнд:
Б.Дөлгөөн – 5-6 насны ангилалд хүрэл медаль,
Б.Ивээл – 7-8 насны ангилалд хүрэл медаль,
О.Ариунжаргал – 11-13 насны ангилалд мөнгөн медаль,
Б.Оюун-Үжин тусгай байр эзэлж,
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах эрхийг тус тус авлаа.
Цогтцэций сумын “Их Шанх Өрөг” даамны холбооны үйл ажиллагаа, тамирчдын хөгжлийг дэмжих чиглэлээр Клин Энержи Ази ХХК нь 2016 оноос хойш тогтмол хамтран ажиллаж, уралдаан тэмцээнүүдэд бүх талын дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.
Шагнал
2024.12.26

Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарлаа

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр улсын хэмжээнд шалгаруулдаг “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар “Клин Энержи Ази” ХХК-ийн хамт олон эрчим хүчний салбараас шалгарч 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдөр шагналаа гардан авлаа.
ISO
2024.03.04

Клин Энержи Ази ХХК ISO450001:2018, ISO9001:2015-ийн тэргүүлэх аудиторын сургалтад хамрагдлаа

Клин Энержи Ази ХХК-ийн БОХАБЭА-н менежер Д. Саруул хоёрдугаар сарын 26-с 28-ны хооронд Энэтхэг улсад зохион байгуулагдсан TNV группийн ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцоо болон ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны Тэргүүлэх аудиторын сургалтад амжилттай хамрагдлаа.
ISO
2024.01.12

ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ

Клин Энержи Ази ХХК нь Нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015) стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын итгэмжлэлийн албан ёсны бүртгэлтэй болж, баталгаажилтын гэрчилгээгээ гардан авлаа. (Clean Energy Asia LLC - IAF CertSearch ). Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт хамт олондоо баяр хүргэе!

Клин Энержи Ази ХХК нь үйл ажиллагаандаа "Нэгдсэн Удирдлагын Тогтолцоо" ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба өнөөдөр Хэрэгжүүлэлтийн баг маань сертификатаа гардан авлаа.

Бүх нийтийн хаврын мод тарих өдөр

2025 оны 04 сарын 25-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цогтцэций сумын ЗДТГ, байгаль орчин, уул уурхайн компаниуд хамтран “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулж, Клин Энержи Ази ХХК амжилттай оролцлоо. Энэ хүрээнд Цогтцэций сумын цэцэрлэгт хүрээлэнд модны нөхөн тарилт хийв.

Бүх нийтийн хог цэвэрлэгээ

2025.02.27-ны өдөр Цогтцэций сумын засаг даргын 2025.02.19-ны А/47 дугаар захирамжийн дагуу “Хамтдаа цэвэрлэе” бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд Цэций салхин цахилгаан станцын ажилчид сайтын нийт талбайн хог хаягдлыг цэвэрлэж, орчны тохижолтыг сайжрууллаа.

Клин Энержи Ази ххк нь үндэсний их баяр наадамд мөнгөн тусламж үзүүллээ

Клин Энержи Ази ХХК нь “Орон нутаг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Үндэсний их баяр наадам зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлэв. Клин Энержи Ази ХХК нь орон нутгийн соёл, уламжлалт өвийг дэмжих, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зорилгын хүрээнд энэхүү дэмжлэгийг үзүүлсэн бөгөөд энэ нь компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлогын нэг хэсэг юм.  

30 хүүхэд баярлуулав

Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрийн нөлөөллийн бүсэд амьдардаг 30 хүүхдийг баярлууллаа.
Тусламж
2024.03.06

Малчдад туслах хүмүүнлэгийн аянд нэгдлээ

Клин Энержи Ази ХХК нь “МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН”-д нэгдлээ.
Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай.
Тусламж
2024.02.02

Сар шинийн тавгийн идээний дэмжлэг үзүүллээ

Клин Энержи Ази ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн өндөр настан болон зорилтот өрхүүдэд сар шинийн тавгийн идээний дэмжлэг үзүүлдэг.
Өдөрлөг
2025.05.08

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр 2025

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ)-ийг 2006 оноос хойш жил бүрийн дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн бөгөөд нүүдлийн шувууд, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах шаардлагаай байгааг хүн бүрт ойлгуулахыг зорьдог. Энэ өдрийг жил бүрийн 5-р сарын хоёр дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт шувуу судлах, хамгаалах, сурталчлах, мөн олон төрлийн сургалт, шувуучлах аяллыг зохион байгуулдаг.
Уг өдрийг 2025 онд дэлхий нийтээрээ “Хамтдаа оршихуй: Шувуудад ээлтэй хот, нийгмийг бүтээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мөрөөдөл сургуулийн 7,8-р ангийн сурагчдад танхимын сургалт болон шувуу ажиглах аяллыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулав. Мөн энэ жил дэлхийн нүүдлийн шувууны өдрийг тохиолдуулан “Миний мэдэх нүүдлийн шувууд” гар зургийн уралдааныг дээрх ангийн хүүхдүүдэд зохион байгуулж, ирсэн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
Гар зургийн уралдааны эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад шувуудын нүүдлийн замд тулгараад байгаа аюул занал, тэдгээрийн шийдлийг олох, анхаарлыг хандуулах замаар нүүдлийн шувуудад чухал ач холбогдолтой амьдрах орчин болох гол, нуур, ус намгархаг газрын талаар сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах үйлсэд гар бие оролцуулах зорилгоор гар зургийн уралдаан зохион байгуулсан.
Гар зургийн уралдаанд нийт 61 бүтээл ирсэн бөгөөд 1-3 дугаар байр, тусгай байр шалгаруулан урамшууллаа. Үүнд:
• Тэргүүн байр – М. Ариунзаяа (7Б)
• Дэд байр – Б. Үржинханд (8А)
• Гутгаар байр – А. Соёмбо (7Г)
• Гутгаар байр – Р. Энэрэл (8А)
• Тусгай байр – Д.Хишиг-Эрдэнэ (7Б)
Шувуу ажиглах аялал: Шувуу ажиглах хээрийн аяллыг Энержи Ресурс ХХК-ийн уурхайн овоолго шорооны ард байрлах хаялгын нуур орчимд зохион байгуулав. Аяллын үеэр хүүхдүүдийг 3 баг болгон хувааж шувуу ажигласан. Нүүдлийн шувуудаас хондон ангир, хөх цэгцгий, уулын цэгцгий, нарийн хиазит, суурин шувуудаас хон хэрээ, хээрийн бор шувуу, хөхвөр тагтаа, цөлий чогчиго бүртгэлээ.
Форум
2025.04.18

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  сайн туршлага-2025” үндэсний форумд илтгэл тавьж оролцоо

2025/04/18-ны өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль зохион байгуулсан “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН  САЙН ТУРШЛАГА-2025”  үндэсний форумд Клин Энержи Ази ХХК-н ХАБЭА-н сайн туршлагыг танилцуулж, БОХАБЭА-н менежер Д.Саруул илтгэл тавьж оролцоо. Уг форумд уул уурхай, зам тээвэр, барилга, эрчим хүч, боловсрол эрүүл мэнд, хөнгөн үйлдвэр, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын төлөөллүүд оролцож ХАБЭА-н сайн туршлагаа хуваалцав.

Клин Энержи Ази ххк – хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гар зургийн уралдаан зохион байгууллаа

Клин Энержи Ази ХХК-ийн ажилтнуудын санаачилгаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажилтнуудын хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уралдаанд хүүхдүүд өөрсдийн авьяас, сэтгэлгээ, бүтээлч байдлаа харуулан идэвхтэй оролцсон бөгөөд дараах хүүхдүүд тэргүүн байруудыг эзэлж шалгарлаа:
Тэргүүн байр – М. Есү (Худалдан авалтын мэргэжилтэн Ө.Эрдэнэчимэгийн хүүхэд)
Дэд байр – Б. Ивээл (БОХАБЭА-н менежер Д.Саруулын хүүхэд)
Гутгаар байр – Б. Мишээл (Үйлдвэрлэлийн менежер Д.Балсанжамцын хүүхэд)
Мөн дараах хүүхдүүдийн бүтээлүүдийг тусгай байраар шагналаа:
Н.Шүтээн (БОХАБЭА-н мэргэжилтэн Т.Наранболдын хүүхэд)
Г.Энхманлай (Санхүүгийн менежер М.Зулын хүүхэд)
Б.Цэлмүүн (Үйлдвэрлэлийн менежер Д.Балсанжамцын хүүхэд)
• Хүүхдийн баярыг утга төгс, хөгжилтэй бөгөөд дурсамжтай өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулсан бүх оролцогч хүүхдүүд болон тэднийг дэмжсэн эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.
Meeting
Воркшоп
2024.03.13

Эрчим хүчний салбарын хуулийн талаар олон улсын практик арга туршлагынталаар воркшоп-д оролцлоо

2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр МҮХАҮТ-аас зохион байгуулсан эрчим хүчний салбарын хуулийн талаар хэлэлцүүлэг, воркшоп-д Ньюком ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо. Тус воркшоп-д Монголын Эрчим Хүчний Засаглал Хөтөлбөрийн зөвлөх, хуульч Мэри Луис оролцон Эрчим хүчний салбарын хуулийн талаар олон улсын практик арга туршлагыг дурдаж Монголын Эрчим хүчний тухай хуулийн одоогийн нөхцөл байдал, цаашдын өөрчлөлтийн боломжуудын талаар ярилцаж санал бодлоо солилцов.
Форум
2024.03.07

Нүүрс төрөгчийн зорилтын гуравдугаар форумд амжилттай оролцлоо

Ньюком группийн Дэд бүтцийн асуудал хариуцсан захирал Д.Ганхуяг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 7-нд зохион байгуулагдсан Нүүрстөрөгчийн Зорилтын Гуравдугаар Форумд амжилттай оролцлоо. Форумд Д.Ганхуяг нь Монгол Улсын нүүрстөрөгч, тогтвортой хөгжлийн зорилт болон эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний үүрэг оролцоог танилцуулав.
Сургалт
2025.05.08

Ажилтнуудын тасралтгүй боловсролыг дэмжих сургалтууд

“Клин Энержи Ази” ХХК нь ажилтнуудынхаа тасралтгүй боловсролыг дэмжих, хамтдаа хөгжих зорилтын хүрээнд мэргэшүүлэх, ур чадвар сайжруулах чиглэлээр тогтмол сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангаж ажилладаг бөгөөд 4, 5 саруудад нийт 40 ажилтан давхардсан тоогоор 6 төрлийн сургалтад хамрагдсан байна.
ХАБЭА мэдлэг мэдээлэл олгох сургалт – 37 ажилтан
Өндрийн аюулгүй ажиллагааны сургалт – 40 ажилтан
Хязгаарлагдмал орчинд аюулгүй ажиллах тухай сургалт – 24 ажилтан
Цойж, пайз тусгаарлалтын сургалт – 24 ажилтан
Ажил олгогчийн ХАБЭА сургалт – 9 ажилтан
Галын аюулгүй байдал, гамшгийн сургалт – 40 ажилтан
Нийслэлийн статистикийн газрын сургалт – 1 ажилтан
Нарийн төвөгтэй хяналт шалгалтад илэрч буй зөрчлүүд, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь /нягтлан бодогч нарт зориулсан сургалт/ – 1 ажилтан
Хуульчийн сургалт – 1 ажилтан
Нэгдсэн менежментийн тогтолцооны аудиторын эрх олгох сургалт – 5 ажилтан
Ажлын хэсгийн ISO стандарт сэргээх сургалт – 7 ажилтан
Англи хэлний сургалт – 1 ажилтан
Сургалт
2024.03.06

Клин Энержи Ази ххк-ийн ажилчид азийн салхины эрчим хүчний үзэсгэлэнд оролцож, туршлага хуримтлуулав

Клин Энержи Ази ХХК-ийн инженер техникийн ажилчид гуравдугаар сарын 6-с 8-ны хооронд Бүгд Найрамдах Хятад Улсад (Тайвань) зохион байгуулагдсан Азийн салхины эрчим хүчний үзэсгэлэнд оролцож, туршлага хуримтлуулав.
Хурал
2024.02.29

МҮХАҮТ-ын дэргэдэх эрчим хүчний зөвлөлийн бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгууллаа

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөлийн (ЭХЗ) бүх гишүүдийн ээлжит хурлыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулсан. Уг хурлыг ЭХЗ-ийн дарга Д.Ганхуяг удирдан явуулсан бөгөөд хурлаар 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр анх байгуулагдсан цагаас хойших хийсэн ажлын товч мэдээллийг танилцуулан, ЭХЗ-ийн ажиллах журам, 2024 ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Мөн ЭХЗ-ийн тэргүүлэгч 13 гишүүдийг сонгож баталлаа.
ЭХЗ нь 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 100 гаруй гишүүнтэй болж өргөжсөн байна.

Японы талын хөрөнгө оруулагчид ирж Цэций Салхин Цахилгааны Станцын үйл ажиллагаатай танилцлаа.

2025 оны 6 сард  “Клин Энержи Ази” ХХК-ийн Япон хөрөнгө оруулагчдын захирлууд ирж Цэций салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан онцлог үйл ажиллагаа боллоо.
Япон хөрөнгө оруулагчдын захирлууд компанийн үйл ажиллагаа, техник, эдийн засгийн үзүүлэлт, байгаль орчинд үзүүлж буй эерэг нөлөө болон хамтын ажиллагааны чиглэлээр дэлгэрэнгүй уулзалт хийлээ.

БОАЖЯ болон Ниппонкой ххк нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

2025.05.29-ны өдөр байгальд ээлтэй хөвд тарьж байгалийн ургамалжилтийг дэмжих, цөлжилтийг бууруулах зорилготой төслийг МУ-д турших ажлаар БОАЖЯ болон НиппонКой ХХК нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.

Клин Энержи Ази ххк, Клин Энержи ххк нар GIZ-ийн хэрэгжүүлж буй TVET төслийн хамтрагч боллоо

Клин Энержи Ази ХХК болон Клин Энержи ХХК нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын (TVET) төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагын нэгээр албан ёсоор сонгогдож, төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сонгогдсон мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, жендерийн мэдрэмжтэй сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болж байна.
Түүнчлэн багш болон үйлдвэрийн дадлагажуулагч нарыг түгээн дэлгэрүүлэгч багшаар бэлтгэх, оюутан суралцагчид болон салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээн таниулах, сургалтын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг хамтран хэрэгжүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК Цэций Салхин Цахилгаан Станцад хяналт шалгалт хийлээ.

Диспетчерийн үндэсний төвөөс 2025 оны 5 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Цэций СЦС-ын үйл ажиллагааны эрсдэлийн түвшин тогтоон, түүнийг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрчим хүчний болон ХАБЭА, Барилгын хууль, дүрэм, журмын хүрээнд нийт 23 бүлгийн 401 асуумжаар хийгдсэн төлөвлөгөөт цахим хяналт, шалгалтад "Клин Энержи Ази ХХК"-ийн бүх алба, хэлтсүүд амжилттай оролцлоо.
Хяналт, шалгалтын дүнгээр Цэций СЦС-ын эрсдэлийн дундаж түвшин "Бага" буюу Техник ашиглалтын чиглэлээр хууль, дүрэм, журмын мөрдөлт - 99%, Барилга байгууламж ашиглалтын чиглэлээр хууль, дүрэм, журмын мөрдөлт - 98%, ХАБЭА-н хууль, дүрмийн мөрдөлт - 100%-тай дүгнэгдсэн ба нийт үнэлгээ дунджаар 99%-тай дүгнэгдлээ.
КЭАнь 2024/12/04-ний өдөр ISO9001:2015 Чанарын удирдлагын менежментийн тогтолцоо, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны магадлан аудитад үлтохиролгүй тэнцэж, сертификатуудаа дахин баталгаажууллаа.

1.      КЭАнь 2024/12/04-ний өдөрISO9001:2015 Чанарын удирдлагын менежментийн тогтолцоо, ISO45001:2018Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны магадлан аудитад үлтохиролгүй тэнцэж, сертификатуудаа дахин баталгаажууллаа.

Staring at the horizon thinking about mortality

Read post

This is water

Read post

I'm never leaving my room

Read post

Instagram is toxic but I keep posting

Read post

Shouting into the void

Read post

Table for one please

Read post

2024.08.28

Эрчим хүчний салбарын эрх зүйн орчин,  тулгамдаж буй асуудлууд, болон боломжуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Дэлгэрэнгүй

Бидний тухай мэдээ, мэдээлэл

МЭДЭЭ
2024.03.06

Клин Энержи Ази ХХК нь “МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН”-д нэгдлээ.

Дэлгэрэнгүй
МЭДЭЭ
2024.02.29

Эрчим хүчний зөвлөлийн бүх гишүүдийн ээлжит хурлыг зохион байгууллаа

Дэлгэрэнгүй
МЭДЭЭ
2024.02.02

Зорилтот өрхүүдэд сар шинийн тавгийн идээний дэмжлэг үзүүллээ.

Дэлгэрэнгүй
МЭДЭЭ
2024.03.07

Нүүрс төрөгчийн зорилтын гуравдугаар форумд амжилттай оролцлоо

Дэлгэрэнгүй
МЭДЭЭ
2024.03.13

Эрчим хүчний салбарын хуулийн практик туршлагын воркшоп-д оролцлоо

Дэлгэрэнгүй
МЭДЭЭ
2024.03.06

Азийн салхины эрчим хүчний үзэсгэлэнд оролцож,туршлага хуримтлуулав

Дэлгэрэнгүй
МЭДЭЭ
2024.03.04

Ажилчид GWO-н эрх сунгах сургалтад хамрагдлаа

Дэлгэрэнгүй
МЭДЭЭ
2024.03.04

ISO аудиторын сургалтад хамрагдлаа

Дэлгэрэнгүй
Холбоо барих

Монгол Улс
14251 Улаанбаатар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Сөүлийн гудамж 21
Найман зовхис барилга
10-р давхар

Утас: (976) 70003183
И-мэйл: info@cea.mn

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.
© 2024 Клин Энержи Ази ХХК